"ИТХ-ын тэргүүлэгчид төрийн албан хаагч болох гэж байна"


УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.12.01/ нэгдсэн хуралдаанд гишүүдийн 52.6 хувь нь ирснээр 10.40 цагийн орчимд эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА: Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд мөн өөрчлөлт оруулж байна. Энэ хоёр хууль бид засаглалынхаа тогтолцоонд тууштай байж чадахгүй, жижиг эрх ашгийн үүднээс буцдагийн илрэл болж байгаа. Хууль тогтоох нь хуулиа тогтоож, гүйцэтгэх засаглалд хяналт тавьж ажиллах ёстой.
Гэтэл дээрх хуулийн өөрчлөлтөөр ИТХ-ын тэргүүлэгчид төрийн албан хаагч болох гэж байна. Олонх болсон нам энэ олон төлөөлөгчөө ажилтай болгохын төлөө үндсэн зарчмаасаа ухрах нь алдаа байлаа. Монгол төрд улс төрийн албан хаагч нь гүйцэтгэх засаглалдаа, үйлчилгээний албаныхан нь тогтмол үйл ажиллагааныхаа дагуу ажилладаг болох цаг ирэх байх.
Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн танилцуулгыг хийснээр хэлэлцүүлэг эхлээд байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ