14926 хуудас хавтаст хэргийг улсын нууцаас гаргажээ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдох хавтаст хэргийг улсын нууцаас гаргах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна. Хуралдаанд уг хэрэгтэй холбогдох танилцуулгыгТЕГ-ын дарга Д.Гэрэл хийсэн аж.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий гурван хүнд ял шийтгүүлсэн. Уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр гаргалаа.
Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хадгалалтын статусыг өөрчилж, УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлнэ” гэв.
Харин хэргийн захиалагчтай холбоотой 74 хуудас бүхий материалыг нууцад хэвээр үлдээх аж. Тиймээс захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, шалгалтыг үргэлжлүүлэхээр болжээ.
Хэргийг нууцаас гаргаснаар танилцах, өмгөөлөгч нар нь хэргийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулах боломжтой болох юм” гэж мэдэгдэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ