АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болно


Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 7-9-ны өдөр Улаанбаатар хотод болно. Зөвлөгөөнд Монгол орны 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцох аж.
Энэ үеэр Ардчилсан намын даргын улс төрийн илтгэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын бүлгийн мэдээллийг сонсож, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх юм. Ардчиллын төлөө намуудын нэгдсэн өдөр, Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ байгуулагдсан өдөр зэрэг түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож буйгаараа онцлог юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ