Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг өнөөдөр хэлэлцсэн ч гишүүдийн 81.8 хувь нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын танилцуулснаар бол УИХ 2018 оны төсвийн зарлагыг бууруулах боломжийг ашиглаагүй, хамгийн хариуцлага төсөв баталса.Мөн Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хууль зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Хөгжлийн банкны зарцуулсан мөнгө болон Төрийн банкнаас “Сайн” хөтөлбөр нэрээр иргэд, аж ахуй нэгжид олгосон арилжааны зээлүүдийг нэмж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 14,3 хувьд хүргэсэн. Энэ нь хууль бус нэмэлт. Үүнийг залруулах ёстой гэв.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд 'Сангийн яам хүүхдүүдийнхээ мөнгийг ОУВС-аас хүсч, Монгол төрийн удирдлага гадаадад байгаа юм шиг ярьж болохгүй. Зураг төсөл, засвар үйлчилгээнд зарч байгаа тэвчиж болох зардлаа хэмнэж чадвал хүүхдийн мөнгө өгөх боломж бий. 65 гишүүнтэй хэт олонхоороо, хүч түрсэн ойлголтоор Монголын төр ажиллаж байхгүй. 2017 оны төсвийн тодотголыг ч гэсэн хүч түрсэн байдлаар баталсан” гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ