ИХТ төрийн албанд ажиллахаар боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.12.07/ хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа.

Хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих болж байна. Ингэснээр аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн албанд ажиллах бололцоо бүрдлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар “УИХ-аас дээрх хуулийг баталсан нөхцөлд Үндсэн хуулийн цэцэд очих болно. Төрийн албыг улс төрөөс ангид байлгах ёстой гэж ярьдаг атлаа Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчин, эрх зүйн харилцааг бий болгож байгаа нь буруу” гэдэг байр суурь илэрхийлж байсан ч УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараар баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ