УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа


УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэндҮндсэн хуулийн цэцийн энэ оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Цэц энэ сарын 29-нд Дунд суудлын хуралдаж, Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаал цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь тайван жагсаал, цуглаан хийх иргэнийэрх чөлөө болон тэгш эрхийн талаарх зарчмыг хязгаарласан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх иргэний мэдээллийг авч хэлэлцсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ