МАХН-ын Их хурал болж байна

МАХН-ын Их хурал өнөөдөр /2017.12.09/ хуралдахаар товлосон. Хуралдаан Төрийн ордонд болох бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм. Их хуралд тус намын 1000 гаруй төлөөлөгч оролцох аж.

Их хурал эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ эсэргүүцлээ илэрхийлэв. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоогүй, ирсэн гишүүд нь нийслэлийн намын тамгатай үнэмлэх барьсан байгаатул энэ хурал хууль бус гэж Төрийн ордны гаднаас лайв хийсэн юм.

Түүнийг УИХ-ын гишүүн гэсэн үнэмлэх үзүүлж, Төрийн ордонд нэвтрэхээр завдсан гэж албаны хүмүүс мөн тайлбарлав. Ингэхдээ “Миний үнэмлэх хаана ч хаалтгүй нэвтрэх эрхтэй, намайг оруул” хэмээн хамгаалагч нараас шаарджээ. Түүний хэлж байгаагаар МАХН-ын Их хурал хоёрдугаар сарын 9, 10-нд болох аж.

Ийнхүү хоёр тусдаа Их хурал зарласан тус намын энэ удаагийн хурал ямартай ч Төрийн ордонд эхлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ