С.Жавхланг байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын гишүүн С.Жавхланг байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө. Тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.

Уг хүсэлтийн дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Жавхланг тус байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга танилцуулаад, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 20 мин