Т.Аюурсайхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг хүсэв


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичиг илгээжээ. Уг албан бичигт Дэлхий нийтээрээ оффшор дахь бохир болон татвараас зугтсан хөрөнгө мөнгө угаах, терроризм, хар тамхи, зэвсгийн болон хүний наймааны эсрэг үр дүнтэй тэмцэхийг эрмэлзэж хамтын хүчээ нэгтгэж байхад олон улсын хамтын ажиллагаанаас ангид байх хүсэл эрмэлзэл илэрхийлснээрээ манай улс Европын холбооны хар жагсаалтад орсон нь улсын нэр хүндэд төдийгүй санхүү эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой байгааг онцолсон байна.
Т.Аюурсайхан гишүүний зүгээс Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орсон нөхцөл байдлыг судлан үзэж, үүнээс улбаатай Үндэсний аюулгүй байдалд үзүүлж буй хохирол, цаашид учирч болох эрсдэлд үнэлэлт дүгнэлт өгөх, зохих арга хэмжээг авах зорилгоор ҮАБЗ-ийг хуралдуулах ёстой гэж үзэж буй аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ