"УИХ-ын гишүүд утасны төлбөрөө өөрсдөө төлдөг" гэв

УИХ-ын 76 гишүүн 34 тэрбумаар утсаар ярьдаг мэдээлэл гарсан. Тэгвэл энэ яриаг холбогдох албаныхан үгүйсгэж “УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гишүүдийн гар утасны зардлыг төсөвт тусгаж, санхүүжүүлдэг байсан. Харин 2017 оны 01 дүгээр сараас гишүүд өөрсдөө гар утасны төлбөрөө төлж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн байна.

Мөн УИХ-ын бүтэн жилийн төсөв, гишүүд, тэдний зөвлөх туслах, намын бүлгийн ажилтан, УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын 2017 оны бүтэн жилийн цалин, хөрөнгө оруулалт, орон нутгийн томилолт, УИХ дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн зардлын нийлбэр л 34 орчим тэрбум төгрөг байсан гэдгийг тодотгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ