АН-ын сонгуулийн хорооны даргаар И.Мөнхжаргалыг томилов

Ардчилсан намын үндсэн дүрмэнд өөрчлөлт орж намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүд, аймаг, дүүргийн намын хорооны дарга зэргийг АН-ын нийт гишүүдийн саналаар сонгодог болсон. Энэ дагуу АН-ын шат, шатны дотоод сонгуулийг зохион байгуулж, баталгаажуулах үндсэн үүрэгтэй "АН-ын дотоод сонгуулийн хороо"-г АН-ын VII-р Их хурлаар байгуулсан байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд АН-ын сонгуулийн хороо нь тус намын шат шатны дотоод сонгуулийг зохион байгуулснаас гадна, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг нийт гишүүдээсээ тодруулах сонгуулийн ажлыг зохион байгуулжээ.

Тэгвэл өчигдөр АН-ын дотоодын сонгуулийн хорооны даргаар И.Мөнхжаргалыг томилсон байна. И.Мөнхжаргал нь АН-ын дотоод сонгуулийн хорооны дэд дарга, Өвөрхангай аймгийн АН-ын дарга, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн зэрэг сонгуульт ажил хийж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ