С.Жавхлан: УИХ-д олон удаа сонгогдсон гишүүд ичих хэрэгтэй


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 63.8 хувийн саналаар дэмжин баталлаа.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авсан ч үр дүн хүрээгүй, Цэвэр агаар сан байгуулан ажилласан ч татан буугджээ.
Иймээс дээрх төсөлд Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах. Агаарын бохирдлын эсрэг иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Жавхлан "Бушуу туулай борвиндоо баастай. Хавар, зун, намар гээд гурван улирал байгаа. Энэ асуудлаа урьдчилаад ярьдаггүй. Утаа дуусах үеэр бүгд хашгираад хэлэлцээд эхэлдэг. Утааг бууруулна гээд зуухнаас эхлээд шахаа наймаа хийгээд арилжаа болгосон хүмүүсийн тайланг нээлттэй сонсмоор байна.
Ажил их хийсэн гэдэг ч утаа нэмэгдсэнээс буураагүй. Олон удаа УИХ-д сонгогдсон гишүүд ичих хэрэгтэй. Ардчиллын буянаар бид хэлмэгдээд сууж байна.
Улаанбаатар хот өнөөдөр дэлхийд утаа, ядуурал хоёроороо цойлж байна. УИХ-ын гишүүд ээ, та нарыг эцэг эх чинь яаж хүмүүжүүлсэн байна аа. Хуурсаар хуурсаар УИХ-ын гишүүн, хумсалсаар оффшор данстан болсон" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ