УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ-аас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Одоогоор түүнийг АТГ-ын газрын мөрдөн шалгах хэлтэст шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй болон дотроосоо мэдээлэл задруулсан байх магадлалтай ШШҮХ-ийн шинжээч нарыг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчийг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын хамтаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар: УИХ гишүүн Д.Гантулгаас өмнө нь нэг удаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тайлбар мэдүүлэг авснаас хойш дахин байцаагаагүй аж. Харин гишүүний бүрэн халдашгүй зарим зүйл заалтыг Үндсэн хуулийн цэц байхгүй болгосон учраас гишүүнээс мэдүүлэг авах асуудалд ямар нэгэн саад учрахгүй байх гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ