"Эрүүл мэндийн хөгжлийн төв хэвийн ажиллаж байгаа" гэв

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа 2018 оны өмнөхөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Гэтэл дарга, удирдлагын халаа сэлгээнээс үүдэн тус төвийн ажилчид цалингаа авч чадахгүй байгаа талаар мэдээлэл цацагдах болжээ. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй эмч, эмнэлгийн ажилчдын хувьд хугацаа алдаж байна гэх гомдол гаргасан бололтой.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Тийм зүйл байхгүй. Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Түр орлон гүйцэтгэгчээр н.Оюунчимэгийг томилсон. Юу гэж тийм юм байдаг юм. Худлаа мэдээлэл” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ