Хамрын хэлбэр таны зан чанарыг харуулна

Израилийн Бен-Гурионы нэрэмжит их сургуулийн эрдэмтэн Авраам Тамир гэнэтийн дүгнэлтэд хүрчээ. Түүний үзэж байгаагаар, таны хамрын хэлбэр таны зан чанарын тухай биднийбодож байдгаас илүү ихийг өгүүлж чадах гэнэ. Шалгаад үзэх үү?
1.Унжуу хамар

Ийм хамартай хүн бол ямар чнөхцөл байдлаас гарах арга замыг олох жинхэнэ өөдрөг үзэлтэн. Үүнээс гадна та нэлээд сониуч, бусдад туслахыг ямагт эрмэлздэг.
2.Шөвгөрхамар

Та амьдрал болон ажил төрлийнхөөаль алинд нэлээд хэрсүү хүн. Ер нь зай барихыг мэрийдэг. Учир нь өөр рүүгээ хэтэрхий их анхаарал татах дургүй. Сэтгэл санааны байдал, сэтгэлийн хөдөлгөөнөө харуулах нь ховор, гэхдээ та ойр дотнын хүмүүстээ ямагт үнэнч хэвээр байдаг.
3. Ром хамар

Та өвөрмөцөөр сэтгэдэг, зөрчилдөөнтэй үед өөрийн бодол санааг эцсээ хүртэл хамгаалан, маштууштай ажиллаж, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ихийг хийхэд бэлэн байдаг.
4. Бүргэд хамар

Таны мэдрэмжтэй удирдлага дор аливаа үүсгэл санаачлага амжилтад хүрэх жамтай. Учир нь та ажилдаа туйлын шударга байр сууринаас ханддаг.
5. Шантгар хамар

Таны санаанд оромгүй байдал, гэнэтийн шийдвэр ойр хавийн хүмүүст нэг их таалагддаггүй. Ингэхдээ “бага ярьж, ихийг хийх” гэсэн зарчим нь яг таныг хэлж байгаа юм.
6. Шулуун хамар

Та жинхэнэ салхи шуурга! Таны мэдрэмж оюун бодлоосоо ямагт давамгайлж, ойр хавийн хүмүүс танаас банга ирэхийг хүлээдэг учир, тэдтантай хэзээ ч маргахгүй байх нь дээр.
7. Бага зэргийн монхор хамар

Та маш өгөөмөр сэтгэлтэй, ойр дотнын хүмүүсээ хэзээ ч зовлонд орхидоггүй. Гэхдээ таны ойр хавьд байдаг хүмүүс таныг үнэлээд байдаггүй.Энэ нь дэмий л хэрэг.Та сэтгэл санааны маш нарийн зохион байгуулалттай хүн учир таныггомдоох гэдэг тийм ч амар биш.
8. Монхор хамар

Та нэлээд зөөлөн зантай хүн. Жинхэнэ хайрлах сэтгэл гэж юу болохыг мэддэг, үүнийгээ ойр дотны хүмүүстээ дуртай нь аргагүй бэлэглэдэг.Нөхөрлөж, бусдын ярихыг хэнээс ч илүү сонсож чаддаг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ