“Миний гэрт аюулгүй орчин” аян эхэллээ


Ахуйн ослоос сэргийлэх “Миний гэр аюулгүй орчин” уриатай сарын аяны талаар өнөөдөр /2018.01.17/ холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр нийт өвчлөлийн аравны нэгийг осол гэмтлийн өвчлөл эзэлж, жил бүр 5.2 сая гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алддаг байна. 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай байна гэдгийг албаныхан хэллээ.
'Ард иргэдээ өвдсөн үед нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхээр Эрүүл мэндийн яам зорилт тавин ажиллаж байна. Статистик баримтыг харахад нийт хүн амын нас баралтын шалтгааны гуравдугаарт осол гэмтэл орох болжээ. Тийм учраасосол гэмтлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай аж. Энэ жил нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн “Миний гэрт аюулгүй орчин” уриатай сарын хугацаатай аян зарлаж байна.
Монгол улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг. Сүүлийн таван жилд осол гэмтлийг дараах шалтгаанууд тэргүүлж байна. Гэмтлийн гол шалтгаан болох унаж гэмтэх гэмтэл нь бүх насны бүлгийн хүмүүсийн гэмтэж бэртэхшалтгааны нэгдүгээрт орж байгаа бол хоёрдугаар шалтгааннь 0-4 насанд түлэгдэлт, 5-19 насанд зам тээврийн осол, 20-39 насанд хүчирхийлэл, 40-44 насанд амьгүй механик хүчинд өртөх осол орж байна. Өнгөрөгч 2017 оны тооцооллыг харахад нийт 26.115 хүн орон гэртээ бэртэж гэмтсэн гэсэн статистик гарчээ' гэж Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг ярилаа.
'Ахуйн гэмтлээс үүдэлтэй манай төвд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж байна.Өнгөрсөн 2017 оны тоо баримтаас харахад нийт 85.304 гэмтэгсдийн 26.615 буюу 31.2 хувь нь орон гэртээ гэмтсэн байжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сүүлийн таван жилийн нас барсан тохиолдлын 34.8 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь гэр орон, ахуйн нөхцөлд осолд өртөж нас баржээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн "Тэр дундаа 0-5 насныхан болон 55-аас дээш насныхан хүндээр гэмтэж, нас барах тохиолдол нь их байна. Нийт гэмтэл бэртлийн тохиолдлыг шалтгаанаар нь авч үзвэл орон гэртээ гэмтэж бэртэх, ахуйн хүрээнд түлэгдэх, согтууруулах ундаанаас үүдэлтэй бэртэх тохиолдол олон байна” гэж хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ