Айлчлалын бүрэлдэхүүн яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэв

Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн энэ сарын 12-нд БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон билээ.

Долоон цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн тус хагалгаа амжилттай болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл БНСУ-т айлчлал хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй танхимын гишүүд түүнийг эргэж очсон байна. Энэ үеэр зохиолч Б.Лхагвасүрэн “Төр, түмнийхээ хайр, эмнэлэг, эмчийн хүчээр эрүүл боллоо” хэмээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ