“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн болно


Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.
Тус зөвлөгөөн нь “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төмөр замын зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник-эдийн засгийн үндэслэлийн санхүү, эдийн засгийн үнэлгээг сайжруулах, ачаа тээврийн судалгааг бодитой тооцох зорилгоор зохион байгуулагдах юм.
Зөвлөгөөнд Монгол Улсын холбогдох яамд болон Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, мөн ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ