Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ


Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх бөгөөд үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийх юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ