“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн үр дүнг танилцуулав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа.

Элэгний хорт хавдраар өвчлөх гол шалтгаан болдог В, С вирусын дэгдэлт иргэдийн дунд өндөр байгаа тул Засгийн газар “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Хөтөлбөрийн хүрээнд эхэлж иргэдийн дунд вирустэй эсэхийг оношлох, хөнгөлөлттэй үнээр эм нийлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан байна.

Ерөнхий сайдын онцолсноор өнгөрсөн хугацаанд В, С вирусээс урьдчилан сэргийлэх, сайн дурын дархлаажуулалтад 90 мянга гаруй иргэн хамрагджээ.

Энэ онд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр оношлогоо, эмчилгээ хийлгэх бодлого барьж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ