НӨАТ-ын 100 сая төгрөгийн азтан тодров


Е баримт сугалааны 2018 оны анхны тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.
Энэ удаагийн сугалааны:
Азын дугаар 30204358Супер шагналын дугаар 23059186
Уг тохирлоор:
- 20 мянган төгрөгийн азтан 14,868
- 100 мянган төгрөгийн азтан 1,504
- 500 мянган төгрөгийн азтан 131
- 4 сая төгрөгийн азтан 21
- 20 сая төгрөгийн азтан 1
- 100 сая төгрөгийн азтан 1 тодорлоо.
Нийт 16,573 хүн азтан боллоо.
Харин 150 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ