Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаа руу бууджээ


Өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн замын цагдаагийн алба хаагч эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Замын цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээр үл барам зугтах гэж оролдож, улмаар цагдаа руу буудсан байна. Азаар цагдаагийн алба хаагчийн биед ноцтой эрсдэл үүсээгүй бөгөөд хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна.
Сэжиг бүхий этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан аж. Тодруулбал эх сурвалжийн мэдээлж буйгаар уг этгээд өмнө нь хэд хэдэн удаа ял эдлээд суллагдаж байсан бөгөөд хамгийн сүүлд байгаль хамгаалагчийн биед халдсан хэрэг үйлдээд зугтсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ