"МАХН миний эрхэнд халдвал Захиргааны хэргийн шүүхэд хандана"


УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр эхлээд ''Хувь хүний орлогын албан татвар шатлалтай нэмэгдсэнийг буцаж нэг шатлалтай болгох, тэтгэвэрийн насыг буцааж өөрчлөх эрэгтэй 60, эмэгтэй 55 болгох асуудлаар хууль, тогтоолын төсөл өргөн барих гэж байгаа. Гарын үсэг цуглуулж байгаа. Нээлттэй хэлэлцүүлэг хийх саналаа УИХ-д танилцуулна. Хэлэлцүүлэг явуулахыг шийдэхгүй бол жагсаал, цуглаан, өлсгөлөн гээд улс төрийн акц үзүүлнэ'' гэсэн мэдээлэл өгөв.
Харин дараа нь Дээд шүүхийн шийдвэр, МАХН-ын удирдлагууд түүнийг намаас хөөсөн гэх мэдээллүүдэдтүүнээс хариулт авахыг хүслээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Улсын Дээд шүүхийн шийдвэрийг би бичгээр аваагүй байна. Бичиг, баримт ойлгомжгүй байна гэсэн байвал би засаад аваачиж өгнө. Хэрвээ МАХН миний эрхэнд халдсан байх юм бол Захиргааны хэргийн шүүхэд хандана. Бадарчин баярлах болоогүй. Бичгээр Шүүхийн шийдвэр гараагүй байгаа учир нарийн зүйл яримааргүй байна.
Намайг МАХН-аас хөөлөө гэж найм дахь удаагаа хэлж байна. МАХН-ын удирдлагуудын хийсэн хэвлэлийн хурлын үйл явцыг харсан. Намайг гэмт хэрэгтэн гэсэн. Би гэмт хэрэгтэн биш" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ