Газрын маргаантай асуудлаар иргэд гомдлоо илэрхийллээ

Соёлын төв өргөөнд одоо “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” болж байна. Хэлэлцүүлэгт урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарынхан оролцож байна.

Орой хүртэл үргэлжлэх тус хэлэлцүүлэгт оролцож буй иргэд газартай холбоотой санал, гомдолоо хэлж, хүссэн хариултаа авах боломжтой аж. Энд хүрэлцэн ирсэн иргэдийн ихэнхи нь газраа булаалгасан, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй 2-5 жил хүлээсэн зэрэг олон асуудлаар хандаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ