Тусгай сургуулийн багш нар Польшид мэргэжил дээшлүүлнэ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзав.

"Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр"-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг БНПУ-ын талаас БСШУС-ын сайдад хүргүүллээ.

Мөн харааны бэрхшээлтэй болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах зорилгоор багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах талаар санал солилцож, шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж ажиллахаа БСШУС-ын сайд илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ