Үйл явдлын хураангуй

09.00

  • Азийн хөгжлийн банкны Хувийн салбарын үйл ажиллагаа хариуцдаг газраас зохион байгуулж буй хувийн хэвшлийн компаниудад зориулсан семинар ''Туушин'' зочид буудлын Соёмбо танхимд (5 давхарт) болно. Азийн хөгжлийн банкнаас хувийн салбарт олгодог санхүүгийн бүтээгдэхүүнүүд, санхүүжилтийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах уг семинарыг Хувийн салбарын үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Майкл Барроу удирдан явуулна.

  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн урилгаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөллөгчид манай улсад айлчилж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн яамны А танхимд Эрүүл мэндийн даатгалын талаарх салбар хоорондын уулзалтыг зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ