ҮЙЛ ЯВДАЛ: ШУА-ийн Их чуулган болно


07.10
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзана. МҮХАҮТ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал санаачилгыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор сард хоёр удаа өглөөний 07.10-8.30 цагт 'Business breakfast' уулзалт ярилцлагыг зохион байгуулдаг. Тус уулзалт ярилцлагын энэ удаагийн зочноор Засгийн газрын тэргүүн оролцоно. Уулзалт МҮХАҮТ-ын их танхимд болно.
09.00
Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” төсөлд хамрагдсан орон нутгийн малчдад малын тэжээлийн багц хүргүүлэхээр ачааг ачуулан, цувааг гаргаж өгнө.
11.00
- Монголбанк цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
14.00
- ШУА-ийн Их чуулган ШУА-ийн их танхимд болно. 2017 онд хийгдсэн шинэ нээлтүүд болон судалгааны ажлын талаар хэлэлцэнэ. Эрдэмдтийн их чуулган жилдээ нэг удаа болдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ