Дарханд зүтгүүр вагон шатжээ


Дархан хотоос Эрдэнэт салах уулзвар дээр өчигдөр зүтгүүр вагон шатсан байна. Тодруулбал, зүтгүүр хэсэгт гал гарсныг хоёр машинист нь яаралтай арга хэмжээ авч унтраасан байна. Зүтгүүр шатаж буйг хоёр залуу бичлэг хийн баримтжуулан, фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Хэрвээ вагон шатаж эхэлмэгц яаралтай арга хэмжээ авахгүй бол хойшоогоо гал хурдан авалцах аюултай байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ