Хятадын Консулын газарт 2 га газар ашиглуулна


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд БНХАУ-ын талаас Консулын газар байгуулахад зориулж, газар олгох хүсэлт тавьсныг тусгажээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хятадын Консулын газар барихад зориулж 2 га газар ашиглуулах асуудал туссан байна.
Анх Хятадын талаас 3-4 га газар олгох хүсэлт тавьсан ч орон нутгийн төвшинд энэ асуудлыг судалж,Иргэдийн хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр 2 га газар олгох боломжтой гэж үзжээ.
Энэ дагуу Гадаад харилцааны яам Хятадын талтай ярилцаж, 2 газар ашиглуулах талаар зөвшилцсөн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ