Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр хуралдлаа.

Хурлаар НИТХ-д танилцуулах Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга, “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ