Тал хээрийн бүсийн 14 сум цагаан зудтай байна


Өвөрхангай аймагт 16087 малчин өрхөд нийт 5.7 сая толгой мал өвөлжиж буй бөгөөд 2017 оны 10 сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэл нийт нутгийг хамарсан цас 20-24 удаа орж, 11 дүгээр сарын дөрвөнд нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар бороо орж, 5-6-ны өдрүүдэд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас бэлчээр мөстөж, цасанд битүү дарагдан малын бэлчээрлэлтэд хүндрэл үүссэн байна.
Одоогийн байдлаар хангай, тал хээрийн бүсийн 14 сум цагаан зудтай, говийн бүсийн таван сумын нутгаар отор нүүдэл ихээр орж ирснээр туурайн зуд болох эрсдэл үүсч, 13 сумын 12.1 мянган мал хорогджээ.
Монгол орны нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 25-45см, хунгарласан газар, гуу жалгандаа 90-150 см байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ