Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна


Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр үүлэрхэг бол зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Мөн Увс нуурын хотгор, Зөвхөн голын эх, Идэр, Тэс голын орчмоор 30-35 хэм, Дархадын хотгор брорх Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийд 26-31 хэм, Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нугийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 19-24 хэмийн хүйтэн байна. Тэгвэл Улаанбаатар хотод өнөөдөр Цас орохгүй, Салхи хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэмийн хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ