Өглөө усыг хэрхэн зөв уух вэ?

Өлөн дээрээ уусан ус хүний бие махбодид таатай нөлөөлдөг.

Япончууд дэлхийн хамгийн эрүүл үндэстнүүдийн нэг бөгөөд Наран улсад хүмүүсийн дундаж наслалт 85 байгаа юм. Тэнд зуун настнууд тийм ч цөөн биш. Ингэж урт насладгийн нууц нь япончууд өглөө бүр нэг станкан ус ууж өдрийг эхлэдэг байна. Энэ заншил олон зууны туршид үеэс үед уламжлагдаж иржээ.

Өлөн дээрээ уусан ус бие махбодийг сэрэхэд туслаж, бодисын солилцооны үйл явцыг ажиллуулж, хоол боловсруулах системийг хатуу юм идэхэд бэлтгэдэг.Өглөө ус ууснаар та хоол тэжээлийн горимыг хэвийн болгож, бие махбодийн усны нөөцийг сэлбэхийн тулд өдрийн туршид бас дахин дахин ус уух явдлыг хялбар болгож өгнө.

Өлөн дээрээ ус уух нь ямар шидтэй вэ?

Насанд хүрсэн хүний бие махбодь барагцаалвал 72% уснаас бүрддэг юм. Тиймээс энэ тэнцвэрийгхадгалж, цаг алдалгүй ус уух нь маш чухал. Ундны горим нь өч төчнөөн асуудал шийдэж, олон асуудал үүсэхээс сэргийлж чадна.

Тийнхүү, өглөө өлөн дээрээ уусанус:

  • Ходоод-гэдэсний замыг ажиллахад бэлтгэдэг
  • Цусыг цэвэрлэдэг
  • Хөнгөнгүйлгэх үйлчлэл үзүүлж, гэдэснийгүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлдэг
  • Бодисын солилцооны үйл явцыг хурдасгадаг
  • Илүүдэл жингээс салахад тусладаг
  • Цусыг өтгөрүүлдэггүй

Өглөө ус уух нь толгой өвдөх, зүрхний цохилт хурдасах, ухаан алдах, ходоод үрэвсэх, шархлаа үүсэхээс сэргийлж, шээс ялгаруулах системийн өвчнийг эмчилж, салслаг бүрхүүлийг чийглэж, нийт бие махбодид эерэгээр нөлөөлдөг.

Өглөөдөө усыг хэрхэн зөв уух вэ?

Өглөөнийэхний стакан ус уухдаа рашаан биш,харин буцлаагүй цэвэр усыг сонго. Түүний оронд сүү, цай, кофе, шүүс болон бусад шингэн бүү уу. Нэрмэл ус уух хэрэггүй, ийм ус огт хэрэггүй. Ердийн шүүсэн ус юмуу эрдэсжүүлсэн ус уух нь дээр.

  • Өглөөний цайнаас 45 минутын өмнө эхний стакан усаа уу. Харин өглөөний цайнаас хойш 2 цагийн дараа дараачийн хоолоо идээрэй.
  • Өлөндөө уух усыг жаахан бүлээн болго. Барагбаалвал 30-35 градус хүртэл. Хүйтэн, мөстэй юмуу хэтэрхий халуун ус уух хэрэггүй, энэ нь хоосон ходоодонд сөргөөр нөлөөлдөг.
  • Бага багаар балгаж уу. 1 стаканыг уу, харин нэмэлтус уух шаардлагатай бол, 10 минутын дараа хоёр дахийг нь уу.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ