Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо амжилттай хийлээ


Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар өчигдөр амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийлээ. Элэгний хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг элэг шилжүүлэн суулгах мэс засал 7 цагийн турш хийж амжилттай дууссан юм.
Тус элэг шилжүүлэн суулгах мэс засал 6 цаг үргэлжилсний дараа буюу хагалгааны явц дунд донор нь сэрсэн. Донорын биеийн байдал тун сайн байсан бөгөөд удалгүй нэг цаг хагалгаа явагдан мэс засал амжилттай бүрэн дуусан юм.




Ийн хүнд мэс заслыг Монгол эмч нар эх орондоо хийснээр энэ төрлийн өвчтэй олон хүнд амьдрах итгэл найдварын гал асаасан үйл явдал боллоо. БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор манай улсын эмч нарын хийсэн тус мэс засалд орсон донор болон өвчтөний биеийн байдал одоогоор тун сайн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ