“E-Mart” худалдааны төвд гал гарчээ

Урьд шөнө буюу энэ сарын 29-ны 02:04 цагт Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлжээ. Уг дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна.

Гал түймэр худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй хүнсний агуулахад гарч, хүнсний бараа материал шатаж байсан аж. Гал түймэрт өртсөн хүн байхгүй бөгөөд дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ