МАН-ын байрны гадна ээжүүд хагас нүцгэн жагслаа

МАН-ын байрны гадна өнөөдөр хэсэг бүсгүйчүүд хагас нүцгэн жагслаа. Тэдний тэмцэл 20 гаруй минут үргэлжлэв.

''Иргэдийн шударга шүүх'' ТББ-ын дэргэдэх ''Ээжүүдийн холбоо''-ноос энэхүү тэмцлийг зохион байгуулжээ.

Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, ТҮЦ эрхлэгчдийн холбооны гишүүд гэж өөрсдийгөө танилцуулсан эдгээр эмэгтэйчүүд МАН-ын байрны гадна эсэргүүцэл илэрхийлэх болсон шалтгаанаа ''Амьдралаа залгуулдаг бизнесийг нь улсаас албадан устгаж байгааг эсэргүүцэж байгаа'' гэж тайлбарлав.

Жагсагч эмэгтэйчүүд ''Оффшорчдыг зайлуул'' гэсэн үг бичсэн лоозон барьж, 20 гаруй минут гадаа зогссон ба Монгол Ардын намын хуулийн зөвлөх гарч ирэн, ярилцахаар дотогш авч орсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ