Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар шаардлага хүргүүлэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа, Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан нар оролцож, хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн ярилцсан юм. Улмаар тэд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад дараах шаардлагыг хүргүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ