Ягаан сонгино хорт хавдрын эсрэг хүчтэй эм болж таарав


Газрын дундад тэнгисийн оршин суугчдын хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг улаан сонгино нь хүчтэй бүрдэл хэсгүүдийг агуулдаг аж. Антоцианинын ангилалд хамаардаг энэ ногооны өнгийг тодорхойлдог бүрдэл хэсгүүдийн нэг нь хорт хавдрын тархалтыг удаашруулдаг байна.
Өөр нэг бүрдэл хэсэг буюу кверцетиний флавоноид нь хорт хавдрын хэмжээг багасгадаг үйлчлэлтэй ажээ. Ингэхдээ өнгөнөөс нь үл хамааран ямар ч төрлийн сонгино эрүүл мэндэд ашигтай гэж Канадын шинжээчид нотлож байна.
Ийнхүү сонгино нь хорт хавдрын эсийг маш сайн устгадаг гэсэн дүгнэлтэд судлаачид хүрсэн байна. Гэхдээ ягаан сонгино нь хорт хавдартай тэмцэхэд хамгийн хүчтэй нөлөөлдөг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ