Тэмээн уралдаан, поло тэмцээнийг цуцалжээ


2018 он гарсаар долоон аймгийн 15 суманд шүлхий өвчин бүртгэгдэж зарим суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдээд байгаа шалтгааныг отор нүүдэл, цагаан зээрийн нутагшилтай холбон тайлбарлаж байна. Тухайлбал Дундговь, Өмнөговь аймгаар нутагтлаж цагаан зээрэнд хийсэн шинжилгээгээр шүлхий өвчин илэрсэн байна.
Шүлхий өвчний тархалт их байгаатай холбогдуулан хоёрдугаар сарын 2, 3-ний өдөрт Өмнөговь аймагт уламжлалт “Ингэний айрагны баяр” тэмээний уралдаан, поло тэмцээнийг цуцалжээ. Мөн малчид өөрийн өмч хөрөнгө болох мал сүргээ байнгын маллагаатай байлгахыг анхааруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ