Хиймэл дагуулаас авсан мэдээллийг хэрхэн ашиглах тухай хэлэлцэв

МУИС ШУА-тай хамтран “Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуул хөөргөх, улмаар уг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийг энэ удаагийн хэлэлцүүлгээр онцоллоо.

Хиймэл дагуулаас авсан мэдээллийг хэрхэн ашиглах тухай хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт оролцогчид хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай нийт 11 илтгэл сонслоо.

Уг хэлэлцүүлэгт Японы Хоккайдогийн их сургуулийн профессорууд, Монгол Улсын сансар судлал, сансрын технологтой холбоотой мэргэжлийн байгууллагууд болон хувийн хэвшлийн нийт 30 орчим байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Тухайлбал Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл,ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлууд оролцсон юм.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хамгийн анхны хиймэл дагуул “Мазаалай”-г МУИС Засгийн газар, ард иргэдийнхээ дэмжлэгтэйгээр 2017 оны долдугаар сарын 7-нд Олон улсын сансрын станцаас задгай сансарт гаргасан. Ингэснээр Монгол Улс сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн улс болж НҮБ-д албан ёсоор бүртгэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ