Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт болно


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт хэлэлцээрийг санаачлан зохион байгуулсан.
Төрийн тэргүүнүүдийн эхлүүлсэн энэхүү уулзалт Засгийн газрын төвшинд уламжлал болон тогтсон юм. Ээлжит уулзалтыг энэ оны эхний улиралд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэллээ.
Гурван талт уулзалтаас өмнө Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Монголын талын ажлын хэсэг цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэх чиглэлээр гурван тал хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ