“Asian Blockchain Corporation”-ийг танилцуулна

08.30

  • Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн Улсын Ерөнхий прокурорын газрын хурлын танхимд эхэлнэ. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нээж, үг хэлнэ. Аймаг, нийслэл, дүүрэг, тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорууд оролцоно.
  • НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад Монгол Улсын 21 аймаг нэгдэн орохоор болжээ. Эдгээр аймгуудад батламж олгох ёслол Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.

11.00

  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд 'Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн'-өөс оффшор данс эзэмшигч улс төрчдөд тулган шаардах бичиг хүргүүлэх болсон талаараа хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11.30

  • Ажлаас үндэслэлгүй халагдах, эрүүл мэнд, амь насаараа хохирох, хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй олон мянган хүн МҮЭХ-ны Хуульч өмгөөлөгчдөд хандан эрх ашгаа хамгаалуулдаг аж. Сүүлийн арав гаруй жил хамтран ажиллаж буй 15 хуульч, өмгөөлөгчийн гэрээг сунгах арга хэмжээ МҮЭХ-ны хурлын танхимд болно.
  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Гэр хорооллын агаарын бохирдлыг арилгах цахилгаан халаагуурын цоо шинэ технологийн үр дүнгийн талаар 'Бест энержи сэйвинг' ХХК-аас мэдээлэл хийнэ.

12.00

  • Монголд блокчэйн технологийг хөгжүүлэхээр байгуулагдаж буй үндэсний анхдагч компани “Asian Blockchain Corporation”-ийг танилцуулах арга хэмжээ “Шангри Ла” зочид буудлын их танхимд болно. Такс 200,000 төгрөг.

15.00

  • ''Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016'' болон ''Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй'' номын нээлт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

16.00

  • Монголын үндэсний олимпийн хорооноос спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 'Sports education Mongolia' цуврал сургалтыг 7 хоног тутамд зохион байгуулж байгаа. Өнөөдөр цуврал сургалтын хоёр дахийг “Допингийн хор хөнөөл” сэдвээр явуулах ба Монголын хүндийг өргөлтийн холбооны тамирчин, дасгалжуулагчид оролцоно. 'Жакарта-2018' Азийн наадамд зориулсан сургалт МҮОХ-ны хурлын танхимд болно.

17.00

  • Монголын урлагийн зөвлөлийн ''Урлагтай яриа'' уулзалтын 2018 оны анхны зочноор ''Улаан гэр'' галерейд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ толилуулж буй барималч Н.Сүхбүрэн уригджээ. Уулзалт “Улаан гэр'' галерейд болно. Оролцогчид түүний “Төөрсөн сүүдэр” уран баримлын үзэсгэлэнг сонирхох боломжтой.

18.00

  • “Эрүүл ээж” эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн уулзалт “Их монгол” цогцолборын 3 давхарт болно. Зохион байгуулагч: Entrepreneur Mom's Club Mongolia.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ