“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулан “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг аймаг сумын засаг дарга нардэмжин ажиллаж эхэлсэн байна.

Тухайлбал Дорноговь аймгийн Сайншанд хотод Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 2017-2021 онд “Эрүүл шүд аян”-ыг зарлажээ. Энэ хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шүдний эмнэлэг байгуулж, орон нутгийн иргэддээ хямдралтай үнээр үйлчилдэг байна.

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувь байна. Хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдог гэж салбарынхан онцоллоо.

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ