Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна


Улаанбаатар хотын агаарын бохирдлын 05.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын чанарын индекс хамгийн их бохирдолтой буюу 971-ыг зааж байна. Мөн Нисэх орчимд 524, Толгойт орчимд 540, Баруун 4 замд 497-ыг заажээ. Агаар бохирдуулах бодисуудын 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь Агаарын чанарын стандартаас 3.3-6.8 дахин их байна.
ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг байна.
.jpg)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ