Сүрэг арслан бэртсэн гаварыг хамгаалжээ

Арслан бол араатны хаан гэдэг. Африк тивд үүнээс илүү сүрлэг,хүчирхэг амьтан байхгүй.Мөн түүнээс илүү аюултай нь ч үгүй юм.
Гэсэн ч энэхүү араатанд хүнийхтэй адил мэдрэмж байдаг бололтой. Ботсван улсын үндэсний паркийн ажилтнууд нэг сэтгэл хөдлөм үйл явдлыг нүдээр харжээ. Тэд замаар тайван гэгч нь яваа арслангийн сүргийг харсан байна. Тэднийг ийнхүү явахад элсний үнэгний бэртсэн гавар зам дээр нь хэвтэж байжээ.
Түүний баруун хойд хөл нь гэмтсэн учир, тэр даруй зугатаж чадаагүй байна. Ийнхүү түүнийг арслангуудын хялбархан зоог болох нь дээ хэмээн санагдаж байв.
Гэтэл сүргийг шархадсан гаварт ойртож очиход нэг эрслэнгийн эхийн зөн дийлсэн бололтой. Учир нь тэр бяцхан гаврыг өмөөрч эхэлжээ.
Түүнийг өмөөрч харамласан эрслэнгээс сүргийн толгойлогч арслан ч бэргэжээ.

Эрслэнгийн ийм шийдэмгий авирыг харсан бусад арслан ч гаврыг тоохоо больжээ.

Гавар сүргийн бас гишүүн юм шиг л харагдаж байжээ.

Хэсэг хугацааны дараа гавар айх аюулгүй болсныг мэдээд, гурван хөл дээрээ догоноцон, чимээгүйхэн яваад өгчээ.
Зэрлэг амьтадад ч өрөвч зөөлөн сэтгэл байдаг аж.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ