Цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг анхааруулав

Цаг агаарын гэнэтийн хүйтрэлт, сар шинийн баярын өдрүүдэд эрчим хүчний шугам сүлжээний ачаалал, хэрэглээ ихсэхтэй холбогдуулан цахилгаан эрчим хүч хэрэглэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллага өөрийн эзэмшлийн дэд станц, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Тодруулбал:

-Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд Цагаан сарын баярын амралтын өдрүүдээр цахилгаан хэрэгслүүдээ шалгаж, бүрэн салгах, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах.

-Иргэд сар шинийн золголтоор хөдөө, орон нутаг, гэр, байшин, байраа түр орхин явахдаацахилгаан хэрэгслүүдээ шалгаж, бүрэн салгах, гэр хорооллын айл өрхүүд гадна тоолуурын шитнээс холбогдсон цахилгааны кабель шугам, гэр доторх гэрэлтүүлгийн утасны бүрэн бүтэн байдал, залгаас, утасны ачааллыг шалгаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, ажилтнаар үзлэг хийлгэж, зөвлөгөө авч, засвар үйлчилгээ хийлгэх.

-Цахилгаан тогоо, уртасгагч, олон оролттой залгуурыг удаан хугацаагаар ажиллуулахгүй, ашиглалтын шаардлага хангахгүй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байхыг анхааруулж байна.

-Цахилгаан эрчим хүч тасарсан, аваар осол гэмтэл гарсан үед УБЦТС ТӨХК, ОСНААУГ, түүний харьяа түгээх, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд, онцгой байдлын газар, НМХГ-ын 70128012 шуурхай дуудлагын утсанд мэдэгдэхийг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ