ҮЙЛ ЯВДАЛ: АН эсэргүүцлийн жагсаал хийнэ


08.30
- “Export Mongolia-2018” форум Corporate Hotel & Convention Centre Event Hall-д эхэлнэ. Европын сэргээн босголтын банк, Хаан банкны Бизнес инкубатор төв, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдуудын төлөөлөгчид дэмжиж буй форум нь уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортод гарч буй туршлага болон ололт амжилтыг таниулах зорилготой.
09.00
- Ардчилсан нам орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулах “Жендэр ба хөгжил” үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын жендэрийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаа, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэхэд салбар дундын уялдааг хангах, талуудын оролцоог дэмжих зорилгоор чуулганыг зохион байгуулж байна.
- Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Судалгааны лабораторийн нээлтийн үйл ажиллагаа Хөдөө аж ахуйн их сургуулийн байранд болно.
- “Монголын археологи-2017” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Төв номын сан, 502 тоот танхимд болно. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим ажиллаж байна.
11.00
- Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Аялал жуулчлалын газраас 'Улаанбаатарын өвлийн наадам'-ын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00
- “Наян жийп нэг дор” борлуулалтын өдөрлөг “Автоланд” төвд болно.
14.00
- МҮХАҮТ-ын дэргэдэхи Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлөөс Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн баталсантай холбогдуулан тус бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Танхимын 403 тоотод болно.
- “Балет миний хобби” хөтөлбөрийн багш, ДБЭТ-ын гоцлол бүжигчин М.Одын удирддаг “Урлагийн боловсролыг дэмжих төв”-ийн балетын сургалт өнөөдрөөс эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ