“Жаргалтай гэр бүл” төсөл хэрэгжиж байна

Завхан аймгийн зарим сумдад “Жаргалтай гэр бүл” төсөл хэрэгжиж эхэлжээ.

Монгол Улсын хөгжлийн үндэс бол гэр бүл. Гэр бүл жаргалтай байж улс орон аз жаргалтай болно. Азийнболон Европын өндөр хөгжилтэй улсуудад хүний хөгжлийн хамгийн анхдагч орчин гэр бүл гэдэг бодлого хэрэгждэг байна.

Энэхүү төсөл Завхан аймгийн 13 суманд хэрэгжих гэнэ.Техник, технологийн хурдтай хөгжил дэвшил орчин цагийн шинэчлэлгүйгээр хүүхдээ ирээдүйн хүн болгон хөгжүүлэх тийм боломж нэгэнт байхгүй. Тиймээсзалуу ээж аавууд, шинэхэн хосууд, эмээ өвөө нар чшинэ үеэ бэлтгэхдээ өөрсдийн уламжлалт ур ухааныг гадаадын улс орны туршлагатай хослуулан таньж мэдэж авах зайлшгүй шаардлага үүссэнийг төслийн удирдагч доктор Б.Оюун-Эрдэнэ ярилаа. Гэр бүлийн боловсрол аваагүй хүн өдөр тутамдаа гэр бүл ,үр хүүхдүүддээ хүчирхийлэгч байдгийг сургалтад бэлтгэгдэж буй сургагч багш нар мөн хэлсэн юм.

“Жаргалтай гэр бүл” төслийг хэрэгжүүлэгч нэгж нь тухайн сум орон нутгийн Засаг даргын Тамгын газар байх бөгөөд энэ чиглэлд мэргэшин сургалт сурталчилгаа явуулж буй иргэдийн нэгдэл, төрийн болон төрийн бус байгууллагуудыг дэмжин ажиллах юм байна. Нийт 40 цагийн сургалтаар жаргалтай гэр бүлийг хэрхэн бий болгох вэ гэх мэдлэг мэдээллийг иргэдэд өгчээ. Энэхүү сургалтад13 сумын 18-45 насны 66 хүн хамрагдаж сургагч багш гэсэн сертификатын эзэн болжээ. Жаргалтай гэр бүлийн хөтөч гарын авлагыг залуу гэр бүлүүдэд үнэгүй тараах аж.

Мөн УИХ-ын дэд дарга орон нутагт ажиллах үеэр нутгийн иргэдтэй уулзаж, санал гомдлыг нь сонссон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ