Ж.Чинбүрэн: ХОДООДНЫ ХОРТ ХАВДАРТ АНХААРАЛ ХАНДУУЛНА


2011 онд эхэлсэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд өнгөрсөн долоон жилийн хугацаанд эрсдэлт бүлгийн нийт 115750 иргэнийг үзлэгт хамруулсан байна.
Үзлэгт хамрагдсан иргэдийн ердөө 27 хувь нь эрүүл гарсан бөгөөд үлдсэн 73 хувьд нь өвчлөл илэрчээ.
#07509e;">Ж.Чинбүрэн: ХОДООДНЫ ХОРТ ХАВДАРТ АНХААРАЛ ХАНДУУЛНА
ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн энэ талаар хэлэхдээ,
“Халдварт бус өвчин, түүний дотор хорт хавдар дэлхийн төдийгүй Монголын хувьд тулгамдсан асуудал болоод байна. 2011 онд манай төвөөс санаачлан МҮОНРТ, Хаан банк сантай хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд орон нутагт нийт 92 удаа очиж, үзлэг шинжилгээ хийсэн.
Эрсдэлт бүлгийн 115 мянган хүнд үзлэг хийснээс 550 хорт хавдрыг илрүүлж, 477 мэс засал хийсэн. Аянаар эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд ач холбогдол өгч ажиллаж байна. Элэгний өвчлөлийн хувьд үндэсний хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэн дэвшил гарч байна.
Бид дараагийн ээлжинд ходоодны хорт хавдрын эсрэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил аяны хүрээнд эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр боловсруулахад анхаарсан” гэлээ.
Аянаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, мэдээлэл өгч, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Мөн мэргэжлийн болон сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтуудыг зохион байгуулсан байна.
Хорт хавдар нь манай орны хүн амын нийт нас баралтын хоёрдугаарт бичигдэж буй бөгөөд нас барж буй таван хүний нэг нь энэ өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа юм.
#07509e;">Л.Нинжжамц: ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ЗАН ҮЙЛИЙН ТАЛААР ӨГҮҮЛЭХ “АМЬДРАЛ” ОЛОН АНГИТ КИНО ХИЙНЭ
Монголын өнцөг булан бүрд суугаа иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход хамтран ажилласан МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц,
-Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн мэдээллийн бүх сувгаараа дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх ажлыг хийлээ. Харин энэ жилийн хувьд бид “Жаргалан” эрүүл мэндийн тусгай хөтөлбөр боловсруулан нийт 600 минутын хөтөлбөр хийхээр төлөвлөөд байна. Мөн олон ангит уран сайхны киногоор дамжуулан эрүүл аж төрөх ёс, зан үйлийг сурталчилж болох учраас “Амьдрал” нэртэй кино хийх саналыг гаргаад байна. Киногоор дамжуулан иргэдэд эрүүл мэндийн олон мэдээлэл өгөх боломжтой гэж үзэж буй учир 2018 онд зөвхөн мэдээлэгч бус хамгаалагч, контент үйлдвэрлэгчийн үүргээр оролцох болно” гэдгээ илэрхийллээ.
Хорт хавдрын тохиолдлын 76 хувь нь хожуу үедээ оношлогдож, хорт хавдар үүсэхэд нөлөөлж болох эрсдэлт хүчин зүйлийн тархалт их байгаа зэрэг нь анхаарал татаж байна.
Тиймээс ч хүн амын хорт хавдраас сэргийлэх, хавдрын эсрдэлтэй зан үйлээ өөрчлөх, эрт илрүүлэгт хамрагдах хандлагаыг төлөвшүүлэхэд уг аяны үүрэг чухал байна.
Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Белл аяны талаар “Хаан банк хэдийгээр бизнесийн байгууллага хэдий ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн төлөө зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үздэг. Тиймээс бид 2007 оноос эхлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр өөрийн сантай болсон.
Бидний давуу тал нь 21 аймагт салбартай, хүрч ажилладаг учраас салбаруудаараа дамжуулан мэдээлэл түгээх боломж бий. Ингээд 2011 оноос Монголчуудын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулах үүднээс Хавдрын эсрэг үндэсний аянд нэгдсэн. Бид бүхий л боломжоо дайчлан аяны үйл ажиллагаанд оролцож байна.
Цаашид ч Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, гэр бүл бүрд тулгамдаж буй хавдрын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ