Сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт хийж байна

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, шашны байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийж байна.

Шалгалтаар холбогдох хуулиуд, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан журмуудын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын галынаюулгүй байдлыг хангаж, хяналт тавих юм. Мөн үйлчлүүлж байгаа сүсэгтэн олон арц, хүж асаахад зориулан аюулгүй байдлыг хангуулна.

Нийслэлд163сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраасявуулж байгаа шалгалт хоёрдугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ